БИДНИЙ ТУХАЙ
Компанийн товч танилцуулга:
Дэлхийн сая сая хэрэглэгчдийн таашаалд нийцсэн цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер “Ив Роше“ гоо сайхны төвийг 1996 оны 12-р сарын 18-нд албан ёсоор нээснээр Наран Бьюти Уорлд ХХК үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Европ стандартад нийцсэн гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэх энэхүү төвийг нээснээр Монголын хэрэглэгчдэд ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулсан анхны компани болсон юм. Наран Бьюти Уорлд ХХК нь өнөөдөр Ив Роше, Танн, Тулип, Лореал гэсэн үндсэн 4 брендэд хамаарах 25 дэлгүүр, 6 салбар салон, нийт 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Бидний бахархал:
Дэлхийд нэр хүндтэй, чанартай, цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэгчддээ хүргэж, олон улсын жишигт нийцсэн гоо сайхны салоны үйлчилгээг үзүүлж, мэргэшсэн гоо засалчдыг бэлтгэн байнгын үйлчлүүлэгчдээ дэмжин ажилладагаараа бид бусдаас ялгарч чаддаг юм.
Уриа: Ургамлын гоо сайхныг үндэслэгч.

Францын Ив Роше брэнд нь Монголд 1996 онд нээгдснээр дэлхийн 90 орны 30сая хэрэглэгчдийн нэгэн адил чанартай, аюулгүй, цэвэр ургамлын бүтээгдэхүүнийг таашаан хэрэглэх Монгол эмэгтэйчүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болсон нь бидний 1 дэх бахархал юм.
Уриа: Бие махбодын амгалан тайван орчин, биеийн жимээр аялах Ариун газар.

Тайландын “Thann” брэндийн ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн ба дээд зэрэглэлийн SPA үйлчилгээг хэрэглэгч нартаа анх 2010 онд танилцуулсан. Орчин үеийн их хотын хэмнэлийг дагаад хүний амьдрал байгаль дэлхийгээсээ улам бүр холдож энергийн эх үүсвэрээ алдаж өвчинд өртөмтгий болсоор байна. Тайландад эмчилгээний Танн академийг төгссөн мэргэжлийн терапистууд үнэрээр эмчлэгч ургамлын тунгаамалаар биеийн энергийг урсгалын дагуу бүх биед даралт өгч иллэг хийснээр өвчнийг бие махбодь, зүрх сэтгэл, оюун ухаанд нэвтрэхээс өмнө сэргийлэх иллэгийн урлагийг үйлчлүүлэгч нартаа санал болгодог нь Манай Танн брэндийн давуу тал юм. Манай компани энэхүү гайхамшигт иллэгийн нууцыг өөрийн орны хэрэглэгчдэд танилцуулж тэдэнд эрүүл амьдралын үүдийг нээж өгч байгаа нь бидний 2 дахь бахархал юм
Уриа: Өдөр бүр үзэсгэлэнтэй.

Бид Монголын үнэртэн гоо сайхны зах зээлд анх удаа өөрийн гэсэн өнгө төрхийг хадгалсан Монгол бренд дэлгүүрийг 1998 онд анх нээсэн нь “Тулип” бутик юм. Дэлхийн алдартай L’Oreal, Kenzo, Mauboussin, Calvin Klein, Davidoff, JeLo, Pupa зэрэг топ брэндүүдийг Тулип дэлгүүрт нэг дор худалдаалснаар бид Монгол бүсгүйчүүд эрхэмсэг бардам алхахад хөтөч нь болсонд бидний 3 дахь бахархал оршино.